|
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл |
|
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
|
1.1.Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлого, үндсэн зарчмыг тодорхойлж, төрийн байгууллагын удирдлага, хяналтын тогтолцоо, ажлын байранд тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангах, ажилтан, хөдөлмөр эрхлэгч иргэнийг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
|
2 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж
|
2.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
|
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
|
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно: 3.1.1.“хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндийг хэвээр хадгалах, эрүүл, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн нийгэм, эдийн засаг, зохион байгуулалт, техник, технологи, ариун цэвэр, эрүүл ахуйн арга хэмжээ авах, эмчлэх, сувилах, нөхөн сэргээх, эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг; 3.1.2.“хөдөлмөрийн аюулгүй байдал” гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байхыг; 3.1.3.“хөдөлмөрийн эрүүл ахуй” гэж хөдөлмөрлөх явцад хими, физик, биологийн хүчин зүйлээс шалтгаалан хүний бие махбодь, мэдрэл сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг; 3.1.4.“хөдөлмөрийн нөхцөл” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны болон үйлдвэрлэлийн орчныг; 3.1.5.““үйлдвэрлэлийн хортой хүчин зүйл” гэж хүний эрүүл мэндэд нөлөөлж өвчлүүлэх, сэтгэхүйд өөрчлөлт оруулах, хөдөлмөрлөх чадварыг бууруулах, мэргэжлийн өвчин бий болгох уршиг бүхий үйлдвэрлэлийн хүчин зүйлийг; 3.1.6.“үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйл” гэж ажлын ээлжийн хугацаанд хурц хордлого, үйлдвэрлэлийн осолд хүргэх, хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах хүчин зүйлийг; 3.1.7. ”ажлын байран дахь эрсдэл” гэж иргэнийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчинд хүргэж болзошгүй ажлын байрны нөхцөлийг; 3.1.8.”эрсдэлийн үнэлгээ” гэж ажлын байрны эрсдэлд үнэлэлт өгөх үйл явцыг; 3.1.9. ”ажлын байр” гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэйгээ холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг; 3.1.10.”хурц хордлого” гэж цацраг болон биологийн идэвхт бодис, химийн хорт бодисын нөлөөгөөр хурц, цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг; 3.1.11.“тусгай хувцас” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий хувцас, гутал, малгай, бээлий зэрэг хэрэгслийг; 3.1.12.”нэг бүрийн хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг; 3.1.13.“хамтын хамгаалах хэрэгсэл” гэж үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хоёр ба түүнээс дээш тооны ажилтныг нэгэн зэрэг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг; 3.1.14.”хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент” гэж хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи бодлого, зорилтыг тодорхойлох, тэдгээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, манлайлах, хяналт тавих, үнэлгээ хийх харилцан холбоо бүхий удирдлагын үйл ажиллагааны цогцыг; 3.1.15.”ахуйн байр” гэж иргэн, ажилтны хөдөлмөрлөх хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн, тусгайлан төхөөрөмжилсөн хувцас солих, түр амрах, хооллох, бие засах, усанд орох, дулаацах зэрэг зориулалтын өрөө тасалгааг; 3.1.16.“үйлдвэрлэлийн ажлын байрыг хөдөлмөрийн нөхцөлөөр аттестатчилах” гэж гүйцэтгэж буй ажлын аюултай, хортой, хүнд, ачаалалтай байдал нь хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийн хэм хэмжээнд нийцэж байгаад үнэлгээ өгөхийг; 3.1.17.“хөдөлмөрийн аюулгүй нөхцөл” гэж ажилтанд нөлөөлөх үйлдвэрлэлийн хортой ба аюултай хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь хөдөлмөрийн аюулгүй байдлын тогтоосон хэм хэмжээнээс хэтрээгүй байхыг; 3.1.18.”үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдал” гэж зураг төсөл, техникийн баримт бичигт заасан нөхцөлийн дагуу тоног төхөөрөмжийг ажиллуулахад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны шаардлага хангасан байхыг; 3.1.19.“хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт” гэж хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар эрх бүхий байгууллагаас тогтоосон хэм хэмжээг.
|
4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
|
4.1. Энэ хууль нь ажил, хөдөлмөр эрхэлж буй дараахь этгээдэд үйлчилнэ: 4.1.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасан ажил олгогч, ажилтан; 4.1.2. хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн; 4.1.3.иргэд хоорондын гэрээгээр ажиллагчид; 4.1.4. аж ахуйн нэгж, байгууллагад үйлдвэрлэлийн дадлага хийж байгаа их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч, цэргийн сургуулийн сонсогч; 4.1.5. хугацаат ба гэрээт цэргийн жинхэнэ албан хаагч, дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн; 4.1.6. хоршоо, нөхөрлөлийн гишүүд; 4.1.7. ял эдэлж байгаа хоригдол; 4.1.8.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллагад ажилладаг Монгол Улсын иргэн, гадаадын болон харьяалалгүй иргэн. 4.1.9. хамтран ажиллах, ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр болон бусад хэлбэрээр ажил, хөдөлмөр эрхэлж буй Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй иргэн.
|
5 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс баримтлах бодлого, зарчим
|
5.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлогын үндэс нь хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг бүх талаар хамгаалахад чиглэгдэнэ. 5.2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаанд дараахь зарчмыг баримтална: 5.2.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи хэм хэмжээний шаардлага нэгдмэл байх; 5.2.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хэрэгжүүлэх байнгын хяналтын тогтолцоог хангах; 5.2.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдээллийн ил тод, үнэн бодит байдлыг хангах; 5.2.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлийг бүрдүүлсэн байх.
|
|
|
ХОЁРДУГААР БҮЛЭГ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт |
|
6 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт
|
6.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хууль тогтоомжоор тогтоох бөгөөд хөдөлмөрлөх үйл ажиллагааны явцад хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэгдсэн, нэгдмэл байна. 6.2.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн стандартын асуудал эрхэлсэн байгууллага холбогдох хуулийн дагуу батална.
|
7 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн барилга байгууламжид тавих шаардлага
|
7.1.Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг барьж байгуулах, өргөтгөх, шинэчлэх, машин техник, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, туршилт, засвар хийх үйлчилгээ нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байна. 7.2.Энэ хуулийн 7.1-д заасан үйл ажиллагааг явуулахдаа холбогдох мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулсан байна.
|
8 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг хамтран эзэмших, ашиглахад тавих шаардлага
|
8.1.Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг хоёр буюу түүнээс дээш ажил олгогч хамтран эзэмших, эсхүл ашиглаж байгаа бол эзэмшигч, ашиглагч дараахь шаардлагыг хангах үүрэгтэй: 8.1.1.эзэмшигч, ашиглагч нь үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангаж ажиллах талаар журам тогтоон мөрдөж ажиллах; 8.1.2.үйлдвэрлэлийн явцад химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисыг хэрэглэж буй эзэмшигч, ашиглагч нь энэ тухай харилцан бие биедээ мэдээлж, аюулгүй байдлыг хангах нэгдсэн арга хэмжээ авах; 8.1.3.энэ хуулийн 8.1.2-т заасны дагуу мэдээлээгүйн улмаас учирсан хохирлыг буруутай тал нь хариуцах. 8.2. Энэ хуулийн 8.1.1-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд үйлдвэрлэлийн барилга байгууламжийг хамтран эзэмшихийг хориглоно.
|
9 дүгээр зүйл. Машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага
|
9.1.Үйлдвэрлэлийн зориулалттай, хүний эрүүл мэндэд аюул учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч нь дараахь шаардлагыг хангасан байна: 9.1.1. машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, бүрдэл хэсэг (ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл) нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх; 9.1.2. машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх; 9.1.3 машин механизм, тоног төхөөрөмжийг суурилуулах, их засварын дараа ашиглалтад оруулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагаар хянуулж зөвшөөрөл, гэрчилгээ авсан байх; 9.1.4 машин механизм, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасан хугацаанд тогтмол хийж байх. 9.2.Машин механизм, тоног төхөөрөмжийг бусдад шилжүүлэхдээ ашиглалтын паспорт, гэрчилгээний хамт шилжүүлнэ. 9.3.Цахилгааны тоног төхөөрөмж нь удирдлага, дохиолол, хаалт, хамгаалалттай, гарч болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх хэрэгслээр тоноглогдсон байна. 9.4.Цахилгааны тоног төхөөрөмж нь зураг төслийн дагуу угсрагдсан, газардуулга, газардуулгын даацын баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангасан байна. 9.5.Энэ хуулийн 9.1-9.4-т заасан шаардлагыг хангаагүй машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно.
|
10 дугаар зүйл. Өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавих шаардлага
|
10.1.Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна. 10.2.Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна. 10.3.Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар, үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасан болон эрх бүхий байгууллагын баталсан хугацаанд туршилт, тохируулга, баталгаажуулалтыг хийлгэсэн байна. 10.4.Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3-т заасан шаардлага хангагдсан байх нөхцөлийг ажил олгогч хангасан байна.
|
11 дүгээр зүйл. Даралтат сав, шугам хоолойд тавигдах шаардлага
|
11.1. Даралтат сав, шугам хоолой нь дараахь шаардлагыг хангасан байна: 11.1.1. даралтат сав, шугам хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах зөвшөөрөл авсан байх; 11.1.2. даралтат сав, шугам хоолойг аюулгүй ашиглах, удаан хугацаагаар зогсоох болон хадгалах үеийн ашиглалтын журамтай байх; 11.1.3. даралтат сав, шугам хоолойг зориулалтын ялгагдах таних тэмдэг, ослоос урьдчилан сэргийлэх дохиоллын болон хамгаалалтын хэрэгслээр тоноглосон байх.
|
12 дугаар зүйл. Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодистой харьцахад тавих шаардлага
|
12.1.Ажил олгогч нь химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодис, түүний нөлөөллөөс ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. 12.2.Ажил олгогч нь үйлдвэрлэлийн явцад хэрэглэж байгаа химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисын талаар тэмдэглэл хөтөлж, эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн хяналтын болон холбогдох мэргэжлийн байгууллагад мэдээлнэ. 12.3.Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодистой харьцан ажиллагч нь тухайн бодисын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл, түүнээс урьдчилан сэргийлэх талаар зохих мэдлэг, дадлагатай байна. 12.4.Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодис хэрэглэх, харьцах аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тавигдах бусад шаардлагыг холбогдох хуулиар зохицуулна. 12.5.Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодисын хэрэглээтэй холбоотой осол, хурц хордлого гарсан тохиолдолд үйлдвэрлэлийн ослын нэгэн адил судлан бүртгэнэ.
|
13 дугаар зүйл. Галын аюулгүй байдалд тавих шаардлага
|
13.1.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд нь галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, журам, стандартыг хангаж ажиллах үүрэг хүлээнэ. 13.2.Галын дохиолол болон гал унтраах тусгай тоноглол, гарц, орцын зураглалыг гал гарч болзошгүй ажлын байр бүрт байрлуулан, тэдгээрийг тогтмол ажиллагаатай байлгаж, ажилтныг уг тоноглолыг ашиглаж сургасан байна. 13.3.Галын аюулгүй байдлыг хангах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг Галын аюулгүй байдлын тухай, Захиргааны хариуцлагын тухай хуулиар зохицуулна.
|
14 дүгээр зүйл. Эрүүл мэндийн үзлэг
|
14.1.Ажил олгогч нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу үйлдвэрлэл, ажил, үйлчилгээтэй холбоотой, зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт ажилтныг хамруулна. 14.2.Энэ хуулийн 14.1-д заасны дагуу эрүүл мэндийн үзлэг хийлгэхэд шаардагдах зардлыг ажил олгогч хариуцна. 14.3.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд гүйцэтгэж буй тухайн ажил, хөдөлмөрт шаардлагатай бол эмнэлгийн үзлэгт орсон байна. 14.4.Ажилтныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
|
15 дугаар зүйл. Ажилтныг ажлын тусгай хувцас,хамгаалах хэрэгслээр хангах
|
15.1.Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй. 15.2. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг турших, худалдаж авах, хадгалах, угааж цэвэрлэх, засварлах, ариутгах зардлыг ажил олгогч хариуцна. 15.3. Ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн нэр, төрөл, эдэлгээний хугацаа бүхий жагсаалтыг баталж мөрдүүлнэ. 15.4. Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн чанарын талаар мэргэжлийн байгууллагаар ажил олгогч дүгнэлт гаргуулсан байна. Олон улсын стандартын дагуу үйлдвэрлэсэн, чанарын баталгаа бүхий ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлд энэ заалт хамаарахгүй.
|
16 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлд тавигдах шаардлага
|
16.1.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрны нөхцөл нь тэдний хөдөлмөрлөх чадварт нь тохирсон байна. 16.2.Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр нь түүнийг орж, гарахад нь саад болохооргүй байдлаар тоноглогдсон байна.
|
17 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон мэргэжлийн сургалт
|
17.1.Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан болон ажил олгогч нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмын дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн түр сургалтад хамрагдаж мэдлэг, дадлагатай болсон байна. 17.2.Энэ хуулийн 17.1-д заасан түр сургалт нь дараахь төрлөөр зохион байгуулагдаж болно: 17.2.1. шинээр ажилд орж байгаа иргэний сургалт; 17.2.2. өөр ажлын байранд шилжиж байгаа иргэн, ажилтны сургалт; 17.2.3. үйлдвэрлэлийн хортой, аюултай хүчин зүйлийн үйлчлэл бүхий болон тэдгээртэй адилтгах эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны сургалт. 17.3.Энэ хуулийн 17.2.3-т заасан ажлын байранд зохих сургалтад хамрагдаж, дадлага хийж, шалгалтанд тэнцсэн иргэнийг ажиллуулна. 17.4.Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи сургалтыг жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж, нийт ажилтныг хамруулан, шалгалт авч байна. 17.5.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн түр сургалтын хөтөлбөр, шалгалт авах журмыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 17.6.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, мэргэшүүлэх харилцааг Боловсролын тухай5, Дээд боловсролын тухай6 хуулийн дагуу зохицуулна.
|
|
|
ГУРАВДУГААР БҮЛЭГ Хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах иргэн, ажилтны эрх, үүрэг |
|
18 дугаар зүйл. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулахтай холбогдсон эрх, үүрэг
|
18.1.Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг эрхтэй байна: 18.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах; 18.1.2.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд хамрагдах; 18.1.3.ажлын байрны нөхцөл, эрүүл мэндэд учирч болох эрсдэл, түүнчлэн үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн талаар бодит мэдээлэл авах; 18.1.4.ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдлын журам зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь сөрөг, аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх; 18.1.5.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хэлэлцэхэд өөрөө болон төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох. 18.2.Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтан дараахь нийтлэг үүрэгтэй байна: 18.2.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх; 18.2.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх, хуульд тусгайлан заасан бол шалгалт өгсөн, аюулгүй ажиллагааны зааварчилга авсан байх; 18.2.3.хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй байдлын дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах; 18.2.4. эрүүл мэндээ хамгаалах, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд орох; 18.2.5. ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглэх; 18.2.6. ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх; 18.2.7. өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх; 18.2.8. ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлж ажиллах.
|
|
|
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах байгууллагын тогтолцоо, бүрэн эрх, санхүүжилт |
|
19 дүгээр зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах байгууллагын тогтолцоо
|
19.1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах төрийн байгууллагын тогтолцоо нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний харьяа мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөлийн асуудал хариуцсан байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, хяналтын байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан зөвлөл, ажилтнаас бүрдэнэ.
|
20 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
|
20.1.Улсын Их Хурал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 20.1.1. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи үндэсний бодлогыг тодорхойлох; 20.1.2. онцгой байдлын үед хүн амын амь нас, эрүүл мэндийг хамгаалах асуудлаар Засгийн газар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон холбогдох бусад байгууллагын бүрэн эрхийг тодорхойлох; 20.1.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи олон улсын гэрээ, конвенцид Монгол Улс нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх; 20.1.4. хуульд заасан бусад бүрэн эрх.
|
21 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх
|
21.1.Засгийн газар нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 21.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг хангах; 21.1.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; 21.1.3.өөрийн бүрэн эрхийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах, цуцлах; 21.1.4.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах; 21.1.5.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн хяналтыг зохион байгуулах, хэрэгжүүлэх журам тогтоох; 21.1.6.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи мэдээллийг түгээх, статистик мэдээллийн нэгдсэн сан байгуулах журмыг тогтоох; 21.1.7.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи судалгаа, шинжилгээг холбогдох байгууллагаар хийлгэх; 21.1.8.үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг батлах; 21.1.9.хуульд заасан бусад бүрэн эрх.
|
22 дугаар зүйл. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
|
22.1.Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 22.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи төрийн бодлогыг хэрэгжүүлэх; 22.1.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн байгууллага, тэдгээрийн мэргэжлийн салбар, төрийн бус байгууллага хоорондын ажлын уялдаа холбоог хангах; 22.1.3.төрийн захиргааны төв болон холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар салбар дундын эрх зүйн баримт бичиг боловсруулж, батлах; 22.1.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжлийн боловсон хүчний асуудлаар холбогдох байгууллагад санал оруулах; 22.1.5.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт явуулах болон шалгалт авах журам тогтоох; 22.1.6.үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын талаархи тайланг гаргах, хөдөлмөрийн хортой, аюултай нөхцөл бүхий ажлын байрны мэдээллийн сан бүрдүүлэх, холбогдох газар, олон нийтэд мэдээлэх; 22.1.7.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх; 22.1.8.ажил олгогчоос төлөх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг өөрчлөх саналыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд оруулах; 22.1.9.мэргэжлээс шалтгаалах өвчин, хөдөлмөрийн нөхцөл хариуцсан байгууллагыг байгуулах, бүтэц, орон тоо, дүрмийг батлах; 22.1.10.хуульд заасан бусад бүрэн эрх.
|
23 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, түүний бүрэн эрх
|
23.1.Төрийн захиргааны байгууллага, ажил олгогчийн болон ажилтны эрх ашгийг хамгаалах байгууллагын төлөөлөл бүхий тэнцүү тооны гишүүдээс бүрдсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо /орон тооны бус/-г хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд байгуулж ажиллуулна. 23.2.Үндэсний хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг талуудын саналыг харгалзан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн Үндэсний хорооны дарга батална. 23.3.Үндэсний хороо нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 23.3.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох; 23.3.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар санал, зөвлөмж гаргах; 23.3.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын шалтгаан, нөхцөлийг судлах, хэлэлцэх, зөвлөмж гаргах, саналаа холбогдох байгууллагад оруулах; 23.3.4.олон улсын хөдөлмөрийн байгууллагын конвенцид нэгдэн орох асуудлыг боловсруулахад төлөөллөө оролцуулах.
|
24 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
|
24.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 24.1.1.нутаг дэвсгэртээ үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, түүнд шаардагдах төсвийг батлах, хэрэгжилтэд хяналт тавих; 24.1.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар тухайн шатны Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх; 24.1.3.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар холбогдох шийдвэр гарган, хэрэгжилтэд хяналт тавих; 24.1.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаархи бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний оролцоог хангаж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах; 24.1.5.хуульд заасан бусад бүрэн эрх.
|
25 дугаар зүйл. Бүх шатны Засаг даргын бүрэн эрх
|
|
25.1.Аймаг, нийслэлийн Засаг дарга хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.1.1.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг төлөвлөж, хэрэгжүүлэх; 25.1.2.хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих; 25.1.3.үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгааныг судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах; 25.1.4.хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулсан үйлдвэрийн томоохон осол, хурц хордлогын үед түүний хор уршгийг арилгах, хүн амыг авран хамгаалахад чиглэгдсэн арга хэмжээ шуурхай авах; 25.1.5.хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн нутаг дэвсгэртээ хөдөлмөрийн аюул 2008-11-27 20:48:13 Өнөө үеийн хүмүүс нэг бол огт юу ч мэддэггүй харанхуй бүдүүлгээсээ эсвэл зөвхөн мэдлэг, мэдээлэл цуглуулдаг боловч түүнийгээ огтхон ч хэрэгжүүлдэггүй, эрсдлээс айдаг, тархиа түмэн мэдээллээр дүүргэвч нөгөө л эрч хүчгүй, итгэлгүй, аймхай байдалдаа баригдан хөдөлгөөнгүй, нөлөөгүй хэвээр … “Би өөртөө итгэж байна.” гэдэг хүмүүс ч тийм их итгэлтэй бус л байдаг өнөөгийн хүмүүст эрч хүч, урам зориг хайрласан үгс хэрэгтэй байдаг. Хүнийг, багийг илүү их дэмжсэн, ажиллах хүчийг нь нэмсэн, хөгжүүлсэн үгс … Хүнийг төсвийн ажилтан шиг байж яг л тохируулсан машин шиг байдаг байдлаас гаргаж ажилдаа эрч хүчтэй хандаж олон олон шинэ зүйлийг бүтээхэд нь туслах үгс…Хүний дотоод ертөнцийг хүчлэн сэтгэлийн тэмүүллийг нь гаргаж өгсөн үгс… “Үүнийг хэн хийх вэ?” гэхэд “Би хийе” гэдэг хүн бий болгодог үгс…
Үе болгон нь хүнийг нь уриалан дуудсан тийм үгс л хүнд эрч хүч, урам зориг хайрлана. Эдгээр үгсийг уг нь бид бүгд л сайн мэддэг, сонсдог боловч ихэнхидээ хэрэглэдэггүй. Ийм сайхан үгсийг хэрэв та ханиасаа, даргаасаа, найзаасаа хамт олноосоо сонсвол танд мэдээж урам зориг, эрч хүч орно биз дээ. Гэтэл бид яагаад ийм сайхан үгсийг хүмүүст зориулж хэлдэггүй билээ? Бид бүгдээрээ л бараг ийм үг хэлэхээс ичиж зовдог шүү дээ. Яагаад хүн хүндээ хайртайгаа түүнийг хүндэлж явдгаа хэлэхээс санаа зовдог вэ? Тэр тийм муухай зүйл гэж үү? Хэлсэн нэгийгээ “За юун нялуун юм бэ” гэж хүртэл хэлдэг шүү дээ. Гэхдээ мэдээж хэлэх хэлэхгүй үеэ ч тохируулах хэрэгтэй. Та энэ бүхнийг хэлэхэд ярьж байгаа хүнд тань маш их эрч хүч энерги бий болох бөгөөд ингэснээс та ч тэр хүн ч эх орон тань ч хөгжинө. Тиймээс та доорх үгсийг харамгүй хэлэх хэрэгтэй. Ингэж хэлсний ашиг тусыг нь тоочоод баршгүй. Хэн нэгэн таныг заагаад “Энэ хүн надад эрч хүч, урам зориг хайрладаг” гэж хэлж байвал тэр байдал нь танд ч эрч хүч хайрлах юм биш үү? За ингээд үүнээс хойш та хүнд урам зориг хайрлагч байгаарай. Урам зориг, эрч хүчээс үр өгөөж төрдөг гэдгийг бүү мартаарай. Бурмаар тэжээхээр, урмаар тэжээ гэдэг шүү дээ.
АЗ ЖАРГАЛЫГ БЯЛХУУЛАГЧ ҮГС (эхнэр нөхөр хоорондоо) * Чамдаа хайртай шүү! * Хоол ямар амттай байнаа! * Би чамтай гэрлэсэн нь үнэхээр их азтай шүү! * Чамд энэ хувцас маш сайхан зохисон байна! * Чинийхээ ачийг яаж хариулъя даа! * Ямарч зовлон тохиолдсон чамтайгаа л хамт туулна! * Чиний энэ зан чинь надад их таалагддаг! * Чи минь л сэтгэлээр бүү уна, бусад нь надад огт хамаагүй! * Хүний хань халамжтай байх чинь ямар сайхан юм бэ, намайг ойлгодогт чинь би үнэхээр их баярладаг шүү (Өвчтэй хүнийг чи сайн байна, сайн байна гээд байвал сайжирдаг шиг таны хань чинь таныг сайн ойлгодоггүй байсан ч хэлэх хэрэгтэй.)! * Чамаас өөр хэн ч , юу ч миний тархи толгойг ингэтэл нь мансууруулж, хамаг эд эсийг минь доргитол нөлөөлж байсангүй. Чамтайгаа амьдралынхаа турш байна! * Чи минь манай гэр бүлийн ноён нуруу мөн. Чи минь байгаагүй бол манай гэр юу болох байсан болоо! * Над шиг олон сул талтай, муухай ааштай хүнийг тэвчин үргэлж алдааг минь хэлж үглэдэггүй чамдаа би хичнээн их баярлаад ч багадана! * Нөхөр нь эхнэртээ: “Гэртээ чи минь хэчнээн их ажиллаж ядардгийг би мэдэж ойлгож байна. Хэрвээ чиний ганц өдөр гэрт хийдэг ажлыг чинь би хийе гэвэл бараг нэг сар болох биз. Тиймээс чинийхээ ачийг хариулах юмсан!” * Эхнэр нь нөхөртөө “Ийм хэцүү болсон цаг үед биднийгээ тэжээх гэж ингэж их хүч хөдөлмөр цаг хугацаагаа зарж ажиллаж байгаагийн чинь ачийг хариулах юмсан. Чамдаа баярладаг шүү!”
ХҮҮХДЭД УРАМ ЗОРИГ ХАЙРЛАСАН ҮГС * Ийм хүүхэдтэй байдаг би, их азтай ээж (аав) шүү! * Танай багштай би уулзсан. Чамайг цаашдаа хичээлээ хийгээд байвал нилээн ирээдүйтэй хүүхэд гэж байсан. Миний хүү (охин) жаахан хичээчих. Тэгвэл ч хүссэн амжилтандаа хүрнэ! * Хүү минь улирал болгон онц гараарай! * Ээждээ тусалдаг сайн хүү шүү! * Миний хүүгийн бичгийн хэлбэр өдөр өнгөрөх тусам улам сайжирч байна. Өдөр бүр шалгая. Хэр зэрэг сайжирч байгааг нь өдөр бүр хэлье! * Би ч азтай хүн юмаа. Бурханаас надад ийм сайн хүү заяасанд ээж нь (аав нь) их баярладаг шүү. За бүгдээрээ чимээгээ аядаарай. Одоо миний хүү (охин) хамгийн сүүлд уншсан номынхоо тухай ярих гэж байна! * Миний хүү (охин) хамгийн сүүлд цээжилсэн шүлгээ аавдаа уншаад өгдөө! * Миний хүү ороо ямар гоё хурааж, өрөөгөө яасан сайхан цэвэрлээ вэ? Би хүртэл бага байхдаа ийм байгаагүй. Сайн байна. Миний охин (хүү) маш их ухаантай! * Иймэрхүү асуудлыг ч хэр баргийн хүн шийдэж чадахгүй шүү! * Миний хүү ажлаас айдаггүй, ажил хүүгээс минь айдаг! * Миний охины хийлцсэн хоол ч үргэлж амттай болдог шүү! * Миний охин чинь их хөөрхөн төрсөн шүү. Ааш зан нь царай шигээ сайхан болно доо!
АЖИЛЧИДДАА УРАМ ХАЙРЛАСАН ҮГС * За үүнийг хийх чамаас өөр найдвартай хүн байхгүй шүү! * Эдүгээг хүртэл хэн ч энэ ажлыг чам шиг хийгээгүй шүү. Баяр хүргэе! * Дарга нь даамалдаа, хэлтсийн даргадаа, туслагчдаа: “Байгууллагаа чамд даатгаад Марс хүрсэн ч ардаа санаа зоволтгүй!” * Чам шиг хоёр найдвартай хүнтэй байхад дахиад нэг шинэ тив нээж ч чадна шүү! * Хэрвээ би өөрийн холдингтай байсан бол ерөнхий захирлаар нь чамайг тавих байсан! * Чи манайд эртхэн орсон бол бүх юм арай эртнээс дээрдэж эхлэхгүй юу! * Чи манай албан газрыг сайн төлөөлдөг шүү! * Зохицдог биш зохицуулдаг байдлаараа чи бусдаас ялгардаг! * Ийм насны хүнд баймааргүй туршлагатай хүн шүү чи! * Чамайг хөгжүүлж илүү сайн бэлтгэхийн тулд байгууллагаас юу ч хийж болно! * Асуудлыг шийдэхдээ нухацтай хандаж, үргэлж зөв шийдвэр үр дүнд хүрдэг чинь чиний бусдаас ялгарах онцлог чинь юм! * Чам шиг ажлаа мэддэг хүнтэй ажиллах ч арай өөр шүү! * Чи ч бурханаас заяасан авьяастай хүн юмаа! Танай гэрийнхэн чинь чам шиг хүмүүс байдаг байх даа! * Чам шиг бага ярьж их хийдэг, ажлын үр дүнд хурдан хүрдэг хүн манайд байхад манай байгууллага ч алзахгүй ээ! * Ажилдаа ингэж өөриймсгөөр ханддаг чинь надад их таалагддаг! * Таны гаргасан олон олон шинэ санал манай байгууллагад үр дүнгээ өгсөн шүү! * Ажлаа халуун дулаан уур амьсгалаар хийдэгт би та бүхэнд ихээхэн талархаж явдаг шүү! * Хүмүүс манай байгууллагатай хамтарч ажиллахыг зорьдог болсон нь шууд та бүхний ажлын үр дүн юм!
ЯРИЛЦАГЧИДДАА НӨЛӨӨЛӨХ БАЙДАЛ * Тэр хүнийхээ мөрөн дээр нь гараа тавиад юмуу, тохойнд нь хүрээд баяр хүргэх. * Биеийн хэл нь хүний харилцаанд 55 хувь нөлөөлдөг учир үүнийг сайн судалж үүнийг ашиглан дэргэдэх хүндээ нөлөөлөхийг хичээгээрэй! * Дууныхаа өнгийг засаж харилцаанд нөлөөлдөг 38% ийг ч гэсэн эзэмших хэрэгтэй. Үргэлж инээмсэглэх нь танд ямар их боломжийг авчрахыг мартаж болохгүй. Инээмсэглэх нь таны амжилтын 50%-г авчирна! * Ямар ч үед ухаалаг, боловсон, соёлтой байгаарай! * Амжилт гаргасан нэгнийг тохиромжтой үед нь магтах! * Тэвчээр зоригтой байж чаддагаа харуулах! * Уураа барьж чаддаг байх! * Хэл яриандаа хэрэглэж байгаа үгээ сайн сонгож хэрэглээрэй! * Олон зан гаргаж болохгүй. Өөрөөсөө огт өөр хүн мэтээр харж болохгүй! * Бэлэг солилцдог байх! * Хүнтэй дотносож түүний танд дэлгэсэн асуудлыг нь шийдэхэд нь туслах! * Өөрийн хэргийг биш, нөхрийн хэргийг бод! * Нийгмийн идэвхитэй амьдралд хамрагдах! * Шинийг санаачилсан, гэнэтийн амжилт гаргасан хүмүүсийг шагнаж урамшуулах! * Хүний эрүүл мэнд, аж амьдралыг нь ганцаарчлан асуух! * Тусч байх! * Жижиг асуудлыг дэвэргэж томруулах хэрэггүй! * Уучлалт гуйж чаддаг байх!
Хүмүүсээс дэмжлэг авахын тулд тэдэнд үзүүлэх 3 байдал Та өөрийн зорилгодоо хүрэхийн тулд хүмүүсийн дэмжлэгийг авах талаарх харьцаагаа хэрхэн хөгжүүлэх вэ? Эхний алхам бол тэдний дуртай зүйлийг нь хийх юм. Хүмүүс өөртөө санаа тавиулж, халамжлуулах тун дуртай байдаг. Хүн болгоны анхаарал, халамж хүсэх байдал нь ч харилцан адилгүй байдаг. Хүнд анхаарал халамж үзүүлэхэд хүссэн хүсээгүй өөрийгөө тэр хүний хувьд чухал хэмээн үзсэн таатай байдалд орно.
Хүмүүс хоорондоо 3 янзаар харьцдаг. 1. Нааштай харьцаа: Тухайн хүнтэй мэндэлдэг, ар гэр, аж амьдралыг нь асуух, авьяас билгийг нь шагшин магтах, хийсэн сайн үйлийнх нь төлөө урамшуулах гэх мэт. Энэ байдлаа та түүнд бэлэг өгөх эсвэл нөхөрсгөөр мөрлөх зэргээр харуулж болно. 2. Хүйтэн харьцаа: Хийсэн алдааг нь үргэлж хэлэх, үргэлж урмыг нь хугалсан, унтраасан үг хэлэх, олны дунд эвгүй байдал оруулах, муухай харах байдлаар илэрхийлдэг. 3. Огт харьцахгүй байх: Мэндлэхгүй байх, тэр хүнийг огт байхгүй мэт харьцах, түүнийг юм хэлэхэд нь огт сонсоогүй мэт байх гэх мэт харьцдаг. Хүнийг огт байхгүй мэт харьцах нь нэг хүнд өгөх хамгийн хүнд шийтгэл юм. Учир нь тэр хүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илрэл юм. Хүмүүс гэнэтийн бэлэгт маш дуртай. Огт санамсаргүй байхад нь гэнэтийн бэлэг барихад хүмүүс маш их сэтгэл хангалуун болдог. Төрсөн өдөр болоход хүмүүс өөрт нь бэлэг өгөхийг мэднэ. Харин бэлэг өгөх ямар нэг шалтгаан байхгүй байхад өөрөөр хэлбэл огт бэлэг хүлээгээгүй байхад нь бэлэг өгөхөд хүн хэр зэрэг баярлах нь тодорхой. Ингэснээр тэр хүндээ “Чи миний хувьд чухал чухал” гэсэн санааг өгнө. Хүн өөрт нь санаа тавьж байгаа хүнийхээ ажил үйлс, шинэ санааг халуун дотноор дэмждэг. Энэ харьцаа нь ажлын амжилтыг дэмжиж цаашдаа үргэлжлүүлэхэд тохиромжтой суурь тавигдана.
Хэрэв танай оффис нэг том зааланд олон задгай тасалгаатай бол, эсвэл та өрөөндөө олуулаа суудаг бол та толгой өндийлгөн эргэн тойрныхоо хүмүүсийг хараарай. Тэгээд хамт ажиллагсдыгаа таны л адил хүн гэдгийг бодоод өөрөө өөрөөсөө доорх хэдэн асуултуудыг асуугаарай: 1. Та хэнтэй “нааштай харьцаа” гаар харьцдаг вэ? 2. Хэнтэй албаар эсвэл санамсаргүй “хүйтэн харьцаа” гаар харьцдаг вэ? 3. Огт тоодоггүй, байгаа үгүйг нь ч анзаардаггүй тийм хүмүүс байна уу?
Та өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг анхааралтай ажиглахад харьцааны дээрх гурван хэлбэрийг хүссэн хүсээгүй хэрэглэж байгаагаа анзаарна. Хэрэв та хэнтэй яаж харьцаж байгаагаа илүү ихээр мэдрэх тусам таны хуучин байдал төдий чинээ өөрчлөгдөж эхэлнэ. Хүмүүстэй харьцах харьцааны талаар та цоо шинэ нээлтүүд хийж эхэлнэ. Хүйтэн харьцаатай болон огт байхгүй мэт харьцдаг хүмүүстэйгээ нааштай харьцаагаар харьцаад эхлэхэд хүмүүстэй илүү дотно болж таны амжилтанд ч хүртэл нөлөөлж эдгээр хүмүүс таныг дэмжиж эхлэхийг та харна. Хүмүүстэй харьцаагаа хөгжүүлж эхлэх анхны алхам заавал танаас эхлэх ёстой шүү. Одоо таны хүрээд байгаа үр дүн бол таны харьцааны дүгнэлт юм шүү.
Хэрэв та өөрийгөө шинэчилье гэж бодож байгаа бол анхны алхмыг өөрөө хийж хүмүүстэй харьцах харьцаагаа өөрчлөөд эхлэх хэрэгтэй. За одоо ингээд өөрчлөлт хийж эхлээрэй. Ширээнээсээ босоод хамт ажиллагсаддаа инээмсэглэж, ар гэр, аж амьдралыг нь асуух, урам хайрласан, магтсан үг хэлэх, анхаарал тавьж байгаагаа харуулах, таны хувьд чухал гэдгийг нь мэдрүүлэх цаг ирлээ… 2008-11-24 20:42:23 Amjiltand hurehed hamgiin ih sadaa boldog zuil ni ter hun amidraliig ali talaas ni harj buigaas shaltgaaldag. Manaih ih yduu tiimees bi hezee ch surguulid surch chadahgui, bi ugaasaa arhind orson hun odoo garna gej baihgui, bi negent l yum hiij chadahgui, bi negent l end torson haashaa ch yvj chadahgui yum chini endee l bj bgaad unhees oor argagui...
Iimerhuu bodoltoi humuus elbeg baidag. Ted neg l ovchtei. Ter bol shaltaglah ovchin. Ene ovchin bol huniig zorilgod ni hurehed saad boldog nyn yum. Ih hurdan trhadag. hunii tarhinaas buh ed es hurtel ni tugne. Daraa ni hunii setgel sanaa bolon biyiin buh hesgiig ooriin hynaltandaa avna. Iim ovchin hun burt todorhoi hemjeegeer bj l baidag. Harin ene ovching buh biy setgeliig chini ezemdehees omno taslan zogsooh ystoi. Hervee ta yaj zogsooh ve gedgee medehgui baigaa bol bi tand tusalya. Anhaaraltai unshaad heregjuuleerei .
“Шалтаглах” өвчнийг эмнэх 5 төрлийн эмийн жор байна.
1. Зорилгоо тодорхойлох: Амьдралаас юу хүсдэг вэ? 5-10 жилийн дараа ямар байх юмсан гэж хүсдэг вэ? Өөрийн бодсон зорилгодоо хүрэхийг үнэхээр хүсч байна уу? Түүнийхээ төлөө зарим зүйлээс татгалзаж чадах уу? Цаг хугацааг та жинхэнэ гол зорилгодоо хүргэх жижиг ажлаар дүүргэж чаддаг уу? Өөрийн гол зорилгодоо хүрэхээр шийдвэр гаргасан уу? Дээрх асуултуудад хариулснаар та өөрийгөө үнэхээр зорилго тавьж уу эсвэл зөвхөн хөөрлөө дагаж уу гэдэг нь мэднэ. Шалтаглах өвчнөө эдгээхийн тулд эхлээд үнэхээр хийе гэж баттай зорьсон зорилгоо бодон дээрх асуултуудад хариулаарай.
2. Шийдвэр гаргах: Хэрэв таны зорилго тодорхой бол, үнэхээр биелүүлэхийг хүсч байгаа бол зорилгоос чинь ухраах бүх сорилттой нүүр тулахад бэлэн гэсэн үг. Амьдрал дээр амжилт гаргасан, гаргаагүй хоёр хүний ялгаа нь гэвэл “шийдвэр” гаргах явдал юм. Шийдвэр гаргасны үр дүнд хүн хөдөлгөөнд орж, өмнөө тулгарсан бэрхшээлийг давах хүч тэнхээтэй болоод амжилтын аянд гарч шалтгийн далайд живэхээс аврагдана.
3. Амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэх: Амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэхгүй бол зорилгодоо хэзээ ч хүрч чадахгүй. Ихэнхи хүн амьдралыг чиглүүлэгч нь гэр бүл, найз нөхөд болон орчин тойрон нь гэдэгт итгэдэг. Гэвч хүний чиглүүлэгч хамгийн том хүч нь өөрийнх нь “амжилтанд хүрэх итгэл” байдаг. Итгэл үнэмшил бүтээж ч чадна, нурааж ч чадна. Шалтаглах өвчинд нэрвэгдсэн хүмүүс өөрөө өөртөө итгэх итгэлээ алдаж эхэлсэн байдаг. Энэ нь өөрийн зорилгодоо хүрч чаддаггүй гэсэн үг юм.
4. Эргэж буцахгүй байх: Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд тулгарсан саад тотгорт бүү бууж өгөөрэй. Угтаа бол энэ таныг амжилтанд хүрэхэд хэр ойрхон байгааг тань харуулна.
5. Хувийн дэг журмыг сахих: Шалтаглах өвчнөөс ангижирч амжилтанд хүрэхийн тулд зарим зүйлээс татгалзах шаардлагатай. Орой унтаж, эрт босч их ажиллах хэрэгтэй. Зугаа цэнгэлд юмуу өөрийгөө саатуулах зүйлүүдээс хол байх хэрэгтэй. Энэ бүхнийг хийх нь тийм ч амар зүйл биш. Учир нь зуршлууд тань сайн хамгаалалтанд орсон байдаг. Таны хийх гэж бодсон бүхэнд тань хариу өгнө. Тийм биз дээ? Хэрвээ тийм биш байсан бол та хичээл (ажил) хийх ёстойгоо мэдсээр байж зурагт үзээд суух гэж үү? Хийх ёстой зүйлээ хийж чадахгүй байвал таны өөрийгөө удирдах чадварт тань асуудал байна гэсэн үг. Шалтаглах өвчтэй хүмүүсийн ихэнх нь өөрийгөө удирдах чадвараар маш сул байдаг. Хувийн дэг журмаа сахихын тул өөрийн сэтгэл санаа болон сэтгэл мэдрэлдээ эзэн болох хэрэгтэй.
| |