ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 05 сарын 22 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
 1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
 2 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж
 3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
 4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
 5 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс баримтлах бодлого, зарчим
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт
 6 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт
 7 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн барилга байгууламжид тавих шаардлага
 8 дугаар зүйл. Үйлдвэрлэлийн барилга байгууламжийг хамтран эзэмших, ашиглахад тавих шаардлага
 9 дүгээр зүйл. Машин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага
 10 дугаар зүйл. Өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавих шаардлага
 11 дүгээр зүйл. Даралтат сав, шугам хоолойд тавигдах шаардлага
 12 дугаар зүйл. Химийн хорт ба аюултай бодис, тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, цацраг, биологийн идэвхт бодистой харьцахад тавих шаардлага
 13 дугаар зүйл. Галын аюулгүй байдалд тавих шаардлага
 14 дүгээр зүйл. Эрүүл мэндийн үзлэг
 15 дугаар зүйл. Ажилтныг ажлын тусгай хувцас,хамгаалах хэрэгслээр хангах
 16 дугаар зүйл. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлд тавигдах шаардлага
 17 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон мэргэжлийн сургалт
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах иргэн, ажилтны эрх, үүрэг
 18 дугаар зүйл. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулахтай холбогдсон эрх, үүрэг
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах байгууллагын тогтолцоо, бүрэн эрх, санхүүжилт
 19 дүгээр зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах байгууллагын тогтолцоо
 20 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх
 21 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх
 22 дугаар зүйл. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
 23 дугаар зүйл. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, түүний бүрэн эрх
 24 дүгээр зүйл. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
 25 дугаар зүйл. Бүх шатны Засаг даргын бүрэн эрх
Hariltsaand nolooloh huchin zuils

Өнөө үеийн хүмүүс нэг бол огт юу ч мэддэггүй харанхуй бүдүүлгээсээ эсвэл зөвхөн мэдлэг, мэдээлэл цуглуулдаг боловч түүнийгээ огтхон ч хэрэгжүүлдэггүй, эрсдлээс айдаг, тархиа түмэн мэдээллээр дүүргэвч нөгөө л эрч хүчгүй, итгэлгүй, аймхай байдалдаа баригдан хөдөлгөөнгүй, нөлөөгүй хэвээр … “Би өөртөө итгэж байна.” гэдэг хүмүүс ч тийм их итгэлтэй бус л байдаг өнөөгийн хүмүүст эрч хүч, урам зориг хайрласан үгс хэрэгтэй байдаг. Хүнийг, багийг илүү их дэмжсэн, ажиллах хүчийг нь нэмсэн, хөгжүүлсэн үгс … Хүнийг төсвийн ажилтан шиг байж яг л тохируулсан машин шиг байдаг байдлаас гаргаж ажилдаа эрч хүчтэй хандаж олон олон шинэ зүйлийг бүтээхэд нь туслах үгс…Хүний дотоод ертөнцийг хүчлэн сэтгэлийн тэмүүллийг нь гаргаж өгсөн үгс… “Үүнийг хэн хийх вэ?” гэхэд “Би хийе” гэдэг хүн бий болгодог үгс…

Үе болгон нь хүнийг нь уриалан дуудсан тийм үгс л хүнд эрч хүч, урам зориг хайрлана. Эдгээр үгсийг уг нь бид бүгд л сайн мэддэг, сонсдог боловч ихэнхидээ хэрэглэдэггүй. Ийм сайхан үгсийг хэрэв та ханиасаа, даргаасаа, найзаасаа хамт олноосоо сонсвол танд мэдээж урам зориг, эрч хүч орно биз дээ. Гэтэл бид яагаад ийм сайхан үгсийг хүмүүст зориулж хэлдэггүй билээ? Бид бүгдээрээ л бараг ийм үг хэлэхээс ичиж зовдог шүү дээ. Яагаад хүн хүндээ хайртайгаа түүнийг хүндэлж явдгаа хэлэхээс санаа зовдог вэ? Тэр тийм муухай зүйл гэж үү? Хэлсэн нэгийгээ “За юун нялуун юм бэ” гэж хүртэл хэлдэг шүү дээ. Гэхдээ мэдээж хэлэх хэлэхгүй үеэ ч тохируулах хэрэгтэй. Та энэ бүхнийг хэлэхэд ярьж байгаа хүнд тань маш их эрч хүч энерги бий болох бөгөөд ингэснээс та ч тэр хүн ч эх орон тань ч хөгжинө. Тиймээс та доорх үгсийг харамгүй хэлэх хэрэгтэй. Ингэж хэлсний ашиг тусыг нь тоочоод баршгүй. Хэн нэгэн таныг заагаад “Энэ хүн надад эрч хүч, урам зориг хайрладаг” гэж хэлж байвал тэр байдал нь танд ч эрч хүч хайрлах юм биш үү? За ингээд үүнээс хойш та хүнд урам зориг хайрлагч байгаарай. Урам зориг, эрч хүчээс үр өгөөж төрдөг гэдгийг бүү мартаарай. Бурмаар тэжээхээр, урмаар тэжээ гэдэг шүү дээ.

АЗ ЖАРГАЛЫГ БЯЛХУУЛАГЧ ҮГС (эхнэр нөхөр хоорондоо)
* Чамдаа хайртай шүү!
* Хоол ямар амттай байнаа!
* Би чамтай гэрлэсэн нь үнэхээр их азтай шүү!
* Чамд энэ хувцас маш сайхан зохисон байна!
* Чинийхээ ачийг яаж хариулъя даа!
* Ямарч зовлон тохиолдсон чамтайгаа л хамт туулна!
* Чиний энэ зан чинь надад их таалагддаг!
* Чи минь л сэтгэлээр бүү уна, бусад нь надад огт хамаагүй!
* Хүний хань халамжтай байх чинь ямар сайхан юм бэ, намайг ойлгодогт чинь би үнэхээр их баярладаг шүү (Өвчтэй хүнийг чи сайн байна, сайн байна гээд байвал сайжирдаг шиг таны хань чинь таныг сайн ойлгодоггүй байсан ч хэлэх хэрэгтэй.)!
* Чамаас өөр хэн ч , юу ч миний тархи толгойг ингэтэл нь мансууруулж, хамаг эд эсийг минь доргитол нөлөөлж байсангүй. Чамтайгаа амьдралынхаа турш байна!
* Чи минь манай гэр бүлийн ноён нуруу мөн. Чи минь байгаагүй бол манай гэр юу болох байсан болоо!
* Над шиг олон сул талтай, муухай ааштай хүнийг тэвчин үргэлж алдааг минь хэлж үглэдэггүй чамдаа би хичнээн их баярлаад ч багадана!
* Нөхөр нь эхнэртээ: “Гэртээ чи минь хэчнээн их ажиллаж ядардгийг би мэдэж ойлгож байна. Хэрвээ чиний ганц өдөр гэрт хийдэг ажлыг чинь би хийе гэвэл бараг нэг сар болох биз. Тиймээс чинийхээ ачийг хариулах юмсан!”
* Эхнэр нь нөхөртөө “Ийм хэцүү болсон цаг үед биднийгээ тэжээх гэж ингэж их хүч хөдөлмөр цаг хугацаагаа зарж ажиллаж байгаагийн чинь ачийг хариулах юмсан. Чамдаа баярладаг
шүү!”

ХҮҮХДЭД УРАМ ЗОРИГ ХАЙРЛАСАН ҮГС
* Ийм хүүхэдтэй байдаг би, их азтай ээж (аав) шүү!
* Танай багштай би уулзсан. Чамайг цаашдаа хичээлээ хийгээд байвал нилээн ирээдүйтэй хүүхэд гэж байсан. Миний хүү (охин) жаахан хичээчих. Тэгвэл ч хүссэн амжилтандаа хүрнэ!
* Хүү минь улирал болгон онц гараарай!
* Ээждээ тусалдаг сайн хүү шүү!
* Миний хүүгийн бичгийн хэлбэр өдөр өнгөрөх тусам улам сайжирч байна. Өдөр бүр шалгая. Хэр зэрэг сайжирч байгааг нь өдөр бүр хэлье!
* Би ч азтай хүн юмаа. Бурханаас надад ийм сайн хүү заяасанд ээж нь (аав нь) их баярладаг шүү. За бүгдээрээ чимээгээ аядаарай. Одоо миний хүү (охин) хамгийн сүүлд уншсан номынхоо тухай ярих гэж байна!
* Миний хүү (охин) хамгийн сүүлд цээжилсэн шүлгээ аавдаа уншаад өгдөө!
* Миний хүү ороо ямар гоё хурааж, өрөөгөө яасан сайхан цэвэрлээ вэ? Би хүртэл бага байхдаа ийм байгаагүй. Сайн байна. Миний охин (хүү) маш их ухаантай!
* Иймэрхүү асуудлыг ч хэр баргийн хүн шийдэж чадахгүй шүү!
* Миний хүү ажлаас айдаггүй, ажил хүүгээс минь айдаг!
* Миний охины хийлцсэн хоол ч үргэлж амттай болдог шүү!
* Миний охин чинь их хөөрхөн төрсөн шүү. Ааш зан нь царай шигээ сайхан болно доо!

АЖИЛЧИДДАА УРАМ ХАЙРЛАСАН ҮГС
* За үүнийг хийх чамаас өөр найдвартай хүн байхгүй шүү!
* Эдүгээг хүртэл хэн ч энэ ажлыг чам шиг хийгээгүй шүү. Баяр хүргэе!
* Дарга нь даамалдаа, хэлтсийн даргадаа, туслагчдаа: “Байгууллагаа чамд даатгаад Марс хүрсэн ч ардаа санаа зоволтгүй!”
* Чам шиг хоёр найдвартай хүнтэй байхад дахиад нэг шинэ тив нээж ч чадна шүү!
* Хэрвээ би өөрийн холдингтай байсан бол ерөнхий захирлаар нь чамайг тавих байсан!
* Чи манайд эртхэн орсон бол бүх юм арай эртнээс дээрдэж эхлэхгүй юу!
* Чи манай албан газрыг сайн төлөөлдөг шүү!
* Зохицдог биш зохицуулдаг байдлаараа чи бусдаас ялгардаг!
* Ийм насны хүнд баймааргүй туршлагатай хүн шүү чи!
* Чамайг хөгжүүлж илүү сайн бэлтгэхийн тулд байгууллагаас юу ч хийж болно!
* Асуудлыг шийдэхдээ нухацтай хандаж, үргэлж зөв шийдвэр үр дүнд хүрдэг чинь чиний бусдаас ялгарах онцлог чинь юм!
* Чам шиг ажлаа мэддэг хүнтэй ажиллах ч арай өөр шүү!
* Чи ч бурханаас заяасан авьяастай хүн юмаа! Танай гэрийнхэн чинь чам шиг хүмүүс байдаг байх даа!
* Чам шиг бага ярьж их хийдэг, ажлын үр дүнд хурдан хүрдэг хүн манайд байхад манай байгууллага ч алзахгүй ээ!
* Ажилдаа ингэж өөриймсгөөр ханддаг чинь надад их таалагддаг!
* Таны гаргасан олон олон шинэ санал манай байгууллагад үр дүнгээ өгсөн шүү!
* Ажлаа халуун дулаан уур амьсгалаар хийдэгт би та бүхэнд ихээхэн талархаж явдаг шүү!
* Хүмүүс манай байгууллагатай хамтарч ажиллахыг зорьдог болсон нь шууд та бүхний ажлын үр дүн юм!

ЯРИЛЦАГЧИДДАА НӨЛӨӨЛӨХ БАЙДАЛ
* Тэр хүнийхээ мөрөн дээр нь гараа тавиад юмуу, тохойнд нь хүрээд баяр хүргэх.
* Биеийн хэл нь хүний харилцаанд 55 хувь нөлөөлдөг учир үүнийг сайн судалж үүнийг ашиглан дэргэдэх хүндээ нөлөөлөхийг хичээгээрэй!
* Дууныхаа өнгийг засаж харилцаанд нөлөөлдөг 38% ийг ч гэсэн эзэмших хэрэгтэй. Үргэлж инээмсэглэх нь танд ямар их боломжийг авчрахыг мартаж болохгүй. Инээмсэглэх нь таны амжилтын 50%-г авчирна!
* Ямар ч үед ухаалаг, боловсон, соёлтой байгаарай!
* Амжилт гаргасан нэгнийг тохиромжтой үед нь магтах!
* Тэвчээр зоригтой байж чаддагаа харуулах!
* Уураа барьж чаддаг байх!
* Хэл яриандаа хэрэглэж байгаа үгээ сайн сонгож хэрэглээрэй!
* Олон зан гаргаж болохгүй. Өөрөөсөө огт өөр хүн мэтээр харж болохгүй!
* Бэлэг солилцдог байх!
* Хүнтэй дотносож түүний танд дэлгэсэн асуудлыг нь шийдэхэд нь туслах!
* Өөрийн хэргийг биш, нөхрийн хэргийг бод!
* Нийгмийн идэвхитэй амьдралд хамрагдах!
* Шинийг санаачилсан, гэнэтийн амжилт гаргасан хүмүүсийг шагнаж урамшуулах!
* Хүний эрүүл мэнд, аж амьдралыг нь ганцаарчлан асуух!
* Тусч байх!
* Жижиг асуудлыг дэвэргэж томруулах хэрэггүй!
* Уучлалт гуйж чаддаг байх!

Хүмүүсээс дэмжлэг авахын тулд тэдэнд үзүүлэх 3 байдал
Та өөрийн зорилгодоо хүрэхийн тулд хүмүүсийн дэмжлэгийг авах талаарх харьцаагаа хэрхэн хөгжүүлэх вэ? Эхний алхам бол тэдний дуртай зүйлийг нь хийх юм. Хүмүүс өөртөө санаа тавиулж, халамжлуулах тун дуртай байдаг. Хүн болгоны анхаарал, халамж хүсэх байдал нь ч харилцан адилгүй байдаг. Хүнд анхаарал халамж үзүүлэхэд хүссэн хүсээгүй өөрийгөө тэр хүний хувьд чухал хэмээн үзсэн таатай байдалд орно.

Хүмүүс хоорондоо 3 янзаар харьцдаг.
1. Нааштай харьцаа: Тухайн хүнтэй мэндэлдэг, ар гэр, аж амьдралыг нь асуух, авьяас билгийг нь шагшин магтах, хийсэн сайн үйлийнх нь төлөө урамшуулах гэх мэт. Энэ байдлаа та түүнд бэлэг өгөх эсвэл нөхөрсгөөр мөрлөх зэргээр харуулж болно.
2. Хүйтэн харьцаа: Хийсэн алдааг нь үргэлж хэлэх, үргэлж урмыг нь хугалсан, унтраасан үг хэлэх, олны дунд эвгүй байдал оруулах, муухай харах байдлаар илэрхийлдэг.
3. Огт харьцахгүй байх: Мэндлэхгүй байх, тэр хүнийг огт байхгүй мэт харьцах, түүнийг юм хэлэхэд нь огт сонсоогүй мэт байх гэх мэт харьцдаг. Хүнийг огт байхгүй мэт харьцах нь нэг хүнд өгөх хамгийн хүнд шийтгэл юм. Учир нь тэр хүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагийн илрэл юм. Хүмүүс гэнэтийн бэлэгт маш дуртай. Огт санамсаргүй байхад нь гэнэтийн бэлэг барихад хүмүүс маш их сэтгэл хангалуун болдог. Төрсөн өдөр болоход хүмүүс өөрт нь бэлэг өгөхийг мэднэ. Харин бэлэг өгөх ямар нэг шалтгаан байхгүй байхад өөрөөр хэлбэл огт бэлэг хүлээгээгүй байхад нь бэлэг өгөхөд хүн хэр зэрэг баярлах нь тодорхой. Ингэснээр тэр хүндээ “Чи миний хувьд чухал чухал” гэсэн санааг өгнө. Хүн өөрт нь санаа тавьж байгаа хүнийхээ ажил үйлс, шинэ санааг халуун дотноор дэмждэг. Энэ харьцаа нь ажлын амжилтыг дэмжиж цаашдаа үргэлжлүүлэхэд тохиромжтой суурь тавигдана.

Хэрэв танай оффис нэг том зааланд олон задгай тасалгаатай бол, эсвэл та өрөөндөө олуулаа суудаг бол та толгой өндийлгөн эргэн тойрныхоо хүмүүсийг хараарай. Тэгээд хамт ажиллагсдыгаа таны л адил хүн гэдгийг бодоод өөрөө өөрөөсөө доорх хэдэн асуултуудыг асуугаарай:
1. Та хэнтэй “нааштай харьцаа” гаар харьцдаг вэ?
2. Хэнтэй албаар эсвэл санамсаргүй “хүйтэн харьцаа” гаар харьцдаг вэ?
3. Огт тоодоггүй, байгаа үгүйг нь ч анзаардаггүй тийм хүмүүс байна уу?

Та өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийг анхааралтай ажиглахад харьцааны дээрх гурван хэлбэрийг хүссэн хүсээгүй хэрэглэж байгаагаа анзаарна. Хэрэв та хэнтэй яаж харьцаж байгаагаа илүү ихээр мэдрэх тусам таны хуучин байдал төдий чинээ өөрчлөгдөж эхэлнэ. Хүмүүстэй харьцах харьцааны талаар та цоо шинэ нээлтүүд хийж эхэлнэ. Хүйтэн харьцаатай болон огт байхгүй мэт харьцдаг хүмүүстэйгээ нааштай харьцаагаар харьцаад эхлэхэд хүмүүстэй илүү дотно болж таны амжилтанд ч хүртэл нөлөөлж эдгээр хүмүүс таныг дэмжиж эхлэхийг та харна. Хүмүүстэй харьцаагаа хөгжүүлж эхлэх анхны алхам заавал танаас эхлэх ёстой шүү. Одоо таны хүрээд байгаа үр дүн бол таны харьцааны дүгнэлт юм шүү.

Хэрэв та өөрийгөө шинэчилье гэж бодож байгаа бол анхны алхмыг өөрөө хийж хүмүүстэй харьцах харьцаагаа өөрчлөөд эхлэх хэрэгтэй. За одоо ингээд өөрчлөлт хийж эхлээрэй. Ширээнээсээ босоод хамт ажиллагсаддаа инээмсэглэж, ар гэр, аж амьдралыг нь асуух, урам хайрласан, магтсан үг хэлэх, анхаарал тавьж байгаагаа харуулах, таны хувьд чухал гэдгийг нь мэдрүүлэх цаг ирлээ…

Shaltaglah ovchnoos saltsgaay

Amjiltand hurehed hamgiin ih sadaa boldog zuil ni ter hun amidraliig ali talaas ni harj buigaas shaltgaaldag. Manaih ih yduu tiimees bi hezee ch surguulid surch chadahgui, bi ugaasaa arhind orson hun odoo garna gej baihgui, bi negent l yum hiij chadahgui, bi negent l end torson haashaa ch yvj chadahgui yum chini endee l bj bgaad unhees oor argagui...

Iimerhuu bodoltoi humuus elbeg baidag. Ted neg l ovchtei. Ter bol shaltaglah ovchin. Ene ovchin bol huniig zorilgod ni hurehed saad boldog nyn yum. Ih hurdan trhadag. hunii tarhinaas buh ed es hurtel ni tugne. Daraa ni hunii setgel sanaa bolon biyiin buh hesgiig ooriin hynaltandaa avna. Iim ovchin hun burt todorhoi hemjeegeer bj l baidag. Harin ene ovching buh biy setgeliig chini ezemdehees omno taslan zogsooh ystoi. Hervee ta yaj zogsooh ve gedgee medehgui baigaa bol bi tand tusalya. Anhaaraltai unshaad heregjuuleerei .

“Шалтаглах” өвчнийг эмнэх 5 төрлийн эмийн жор байна.

1. Зорилгоо тодорхойлох: Амьдралаас юу хүсдэг вэ? 5-10 жилийн дараа ямар байх юмсан гэж хүсдэг вэ? Өөрийн бодсон зорилгодоо хүрэхийг үнэхээр хүсч байна уу? Түүнийхээ төлөө зарим зүйлээс татгалзаж чадах уу? Цаг хугацааг та жинхэнэ гол зорилгодоо хүргэх жижиг ажлаар дүүргэж чаддаг уу? Өөрийн гол зорилгодоо хүрэхээр шийдвэр гаргасан уу? Дээрх асуултуудад хариулснаар та өөрийгөө үнэхээр зорилго тавьж уу эсвэл зөвхөн хөөрлөө дагаж уу гэдэг нь мэднэ. Шалтаглах өвчнөө эдгээхийн тулд эхлээд үнэхээр хийе гэж баттай зорьсон зорилгоо бодон дээрх асуултуудад хариулаарай.

2. Шийдвэр гаргах: Хэрэв таны зорилго тодорхой бол, үнэхээр биелүүлэхийг хүсч байгаа бол зорилгоос чинь ухраах бүх сорилттой нүүр тулахад бэлэн гэсэн үг. Амьдрал дээр амжилт гаргасан, гаргаагүй хоёр хүний ялгаа нь гэвэл “шийдвэр” гаргах явдал юм. Шийдвэр гаргасны үр дүнд хүн хөдөлгөөнд орж, өмнөө тулгарсан бэрхшээлийг давах хүч тэнхээтэй болоод амжилтын аянд гарч шалтгийн далайд живэхээс аврагдана.

3. Амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэх: Амжилтанд хүрнэ гэдэгтээ итгэхгүй бол зорилгодоо хэзээ ч хүрч чадахгүй. Ихэнхи хүн амьдралыг чиглүүлэгч нь гэр бүл, найз нөхөд болон орчин тойрон нь гэдэгт итгэдэг. Гэвч хүний чиглүүлэгч хамгийн том хүч нь өөрийнх нь “амжилтанд хүрэх итгэл” байдаг. Итгэл үнэмшил бүтээж ч чадна, нурааж ч чадна. Шалтаглах өвчинд нэрвэгдсэн хүмүүс өөрөө өөртөө итгэх итгэлээ алдаж эхэлсэн байдаг. Энэ нь өөрийн зорилгодоо хүрч чаддаггүй гэсэн үг юм.

4. Эргэж буцахгүй байх: Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд тулгарсан саад тотгорт бүү бууж өгөөрэй. Угтаа бол энэ таныг амжилтанд хүрэхэд хэр ойрхон байгааг тань харуулна.

5. Хувийн дэг журмыг сахих: Шалтаглах өвчнөөс ангижирч амжилтанд хүрэхийн тулд зарим зүйлээс татгалзах шаардлагатай. Орой унтаж, эрт босч их ажиллах хэрэгтэй. Зугаа цэнгэлд юмуу өөрийгөө саатуулах зүйлүүдээс хол байх хэрэгтэй. Энэ бүхнийг хийх нь тийм ч амар зүйл биш. Учир нь зуршлууд тань сайн хамгаалалтанд орсон байдаг. Таны хийх гэж бодсон бүхэнд тань хариу өгнө. Тийм биз дээ? Хэрвээ тийм биш байсан бол та хичээл (ажил) хийх ёстойгоо мэдсээр байж зурагт үзээд суух гэж үү? Хийх ёстой зүйлээ хийж чадахгүй байвал таны өөрийгөө удирдах чадварт тань асуудал байна гэсэн үг. Шалтаглах өвчтэй хүмүүсийн ихэнх нь өөрийгөө удирдах чадвараар маш сул байдаг. Хувийн дэг журмаа сахихын тул өөрийн сэтгэл санаа болон сэтгэл мэдрэлдээ эзэн болох хэрэгтэй.

(Нийт: 3)